Утас: +976-7733-9191
Даваа - Баасан: 08:30 - 17:30

Захирлын мэндчилгээ

Манай “Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн цахим хуудаснаа зочилж буй хамтран ажилладаг эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!

“Үндэсний тээврийн корпораци” ХХК нь тээвэр логистикийн дотоодын зах зээлийг хамгаалах, шударга өрсөлдөөн, тэгш оролцоог бий болгох зорилгоор байгуулагдсан ба үндэсний хөрөнгө оруулалттай 10-30 жилийн салбарын туршлагатай 13 тээвэр зуучлалын компаниудын нэгдэл бөгөөд цаашид өөрийн эзэмшлийн чингэлэг тээврийн тавцант вагонуудтай үндэсний хэмжээний оператор компани болохоор зорин ажиллаж байна.

“Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд би компанийхаа үйл ажиллагааг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй зарчмаар тээврийн үйлчилгээг нэгдсэн системтэй болгох, тээврийн салбарт техник технологийн инновацыг нэвтрүүлэх, өнөөгийн эдийн засгийн хямралтай үед харилцагч байгууллагуудаа дэмжих, улс орныхоо хөгжил дэвшилд  хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой ажиллаж байна. Мөн Монгол улсдаа үндэсний хэмжээний оператор компани болтлоо хөдөлмөрлөж, тээвэр логистикийн салбарт олон амжилт гаргахаас гадна олон улсын түвшинд үнэлэгдэх чадварлаг баг хамт олныг бүрдүүлж, тээвэр зуучлалын салбарын тогтвортой хөгжлийн үндэс суурийг нь тавьж өгөхөд нь онцгой анхаарал хандуулан ажиллах болно.

Тогтвортой хөгжил - бидний зорилт уриатай манай хамт олон үр хойчдоо баян хүчирхэг Монголыг өвлүүлэн үлдээх энэхүү их үйлсэд та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Та бүхэн миний гүн хүндэтгэлийг хүлээн авч ажаам уу.