Утас: +976-7733-9191
Даваа - Баасан: 08:30 - 17:30

Экспорт болон импортын чингэлэг 

Экспорт болон импортын чингэлэг 
Хамбург - Улаанбаатар чиглэлд хатуу хуваарьт галт тэрэг
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод чингэлэг, ачаа тээвэр гацаад байгаа. Энэхүү бөөгнөрлийг сааруулах үүднээс манай байгууллага Хамбург - Улаанбаатар маршрутын хатуу хуваарьт галт тэрэгний төслийг санаачлаад байна. Энэхүү төсөл нь Латин Америк, Хойд Америк тивээс Тяньжин боомтоор дамжин ирдэг байсан чингэлэг ачаа болон Европын Холбооны гишүүн орнуудаас тээвэрлэх ачаа барааг ХБНГУ-ын Хамбург боомт хүртэл тээвэрлэн Хамбург - Улаанбаатар чиглэлд хатуу хуваарьт галт тэргээр (41 - 44 ширхэг 40 футийн чингэлэг) тээвэрлэх зорилготой юм.
Одоогоор уг төслийн дагуу 11 сард туршилтын тээвэр хийгдэхээр төлөвлөгдөж байна. Хүлээн авагч, харилцагч байгууллагуудын хүсэлтийн дагуу гаалийн бүрдүүлэлт, чингэлэг олдоц, чингэлэг буцаалт, ачаа барааны даатгал, чингэлэг хадгалалт зэрэг асуудлыг аль болох уян хатан нөхцөлтэй байлгахаар гадаадын түнш байгууллагатай хэлэлцээр хийхээр зорьж байна.

Уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг зохион байгуулах ажлын хүрээнд бид 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж БНХАУ-ын уул, уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй ачаа, тээвэр зуучлалын гэрээ байгуулан ОХУ-аас түрээсийн хагас вагонуудыг оруулж ирэн УБТЗ-ын Дархан-2, Мааньт болон бусад өртөөд дээр бөөгнөрөл үүсгээд буй уул, уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ руу тээвэрлэх экспортын тээврийг гүйцэтгэхээр ажиллаж байна. Цаашид өөрийн эзэмшлийн тавцант вагонтой болсноор уул, уурхайн бүтээгдэхүүнийг задгай чингэлгээр тээвэрлэх экспортын тээвэр, мөн түүнчлэн экспорт, импорт болон транзит чингэлгийн тээврийг тус тус зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна