![]() |
|
2010-08-10
Намрын урамшуулал - Дараа төлбөрт ...
2010-08-10
Урамшуулал - www.tedy.mn ...
2010-08-02
Be-ийн залуус M клубд ...
2010-07-02
Цэнэглэгч картын урамшуулал ...
2010-07-02
Шинэ дугаарын урамшуулал ...
|
Ньютел компани нь хэрэглэгчиддээ харилцааны холбооны олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах, сонголт хийх, тэдгээр үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө авах, дагалдах үйлчилгээ авах, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2005 оноос эхлэн нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг ажиллуулж байна.
Манай компани нь гар утасны дэлхийд тэргүүлэгч брэнд Нокиа фирмийн албан ёсны дистрибьютороор 2007 оны 8 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа бөгөөд тус фирмийн 80 гаруй нэр төрлийн гар утсыг Европын бүс дэхь үйлдвэрүүдээс татан авч, Улаанбаатар хот болон орон нутаг дахь үйлчилгээний салбараараа хэрэглэгчиддээ хүргэж байна.
Манайх Финлянд улсын Нокиа фирмийн баталгаат засварын албан ёсны төлөөлөгчөөр 2002 оны 4-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Нокиа фирмээс гаргасан стандартын дагуу баталгаат засварын 3-р түвшинд хамрагддаг бөгөөд гар утасны програм хангамж, механик гэмтэл болон элэктрон засварыг бүрэн оношилж засдаг өндөр түвшний үйлчилгээний төв юм.
Гар утас засварчны сургалтын төв нь анх 2007 оны 11-р сарын 23-нд хөдөө, орон нутгаас элсэлт авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба, одоогийн байдлаар 10 дахь элсэлтээ аван нийтдээ 100 гаруй суралцагч нарыг хамруулан сургаад байна.
Цаг зав багатай, үнэнч хэрэглэгчиддээ зориулан интернэтээр худалдаа хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2007 оны 10 сарын 22нд албан ёсоор нээж ажиллуулж эхэлснээс хэрэглэгч бүхний сайшаалыг байнга хүлээн авсаар байгаа мэдээллийн технологийн шилдэг сонголт бол интернэт худалдааны www.tedy.mn вэбсайт билээ.
M Клуб нь өөрийгөө орчин үеийн залуу хүн гэж боддог хүн бүрт тохирсон, хамгийн сүүлийн үеийн шийдэл, интерьер дизайнтай, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдсэн тав тухтай орчин бүхий жинхэнэ энтертайнмэнт төв юм.
Бид мобикомын үүрэн холбооны бүтээгдэхүүн үйлчилгээг улаанбаатар болон орон нутгийн борлуулалт, үйлчилгээний хамгийн өргөн салбар сүлжээгээрээ хэрэглэгчиддээ хүргэж байна.
Дэлхийн шилдэг брэнд болох Brunswick компаний тоног төхөөрөмж, аксоцеруудаар тоноглогдсон 6 замтай боулингийн төвд та бүхнийг гэр бүл, найз нөхөд хамт олноороо үйлчлүүлэхийг урьж байна.

