Мягмар, 07 09 2010

НьюТел нь хэрэглэгчийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлийг тодорхойлогч компани байна.

Нүүр хуудас » ТЭДИ төв

Монголын анхны Мэдээлэл Технологийн Худалдаа үйлчилгээний “TEDY” төв 2005 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь хэрэглэгчдэд мэдээлэл технологийн бүхий л үйлчилгээг нэг цэгээ с хүртэх, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. 2007 онд ТЕДИ-2 төвийг 1-р хороололд, 3-р хороололд ТЕДИ-3 төвийг 2008 онд нээн ажиллуулаад байна.

Тус Төвийн 1 давхар Мобикомын нэг цэгийн үйлчилгээ, Xzone контентийн үйлчилгээ, NOKIA SHOWROOM, улуснэт интернэтийн үйлчилгээ,  Гар утасны брэнд дэлгүүрүүд Голомт банкны салбарууд үйлчилгээгээ хүргэж байна.

Монгол улсын хэмжээнд хамгийн том төвлөрсөн GSM системийн гар утасны борлуулалт үйлчилгээний төв болж чадсан тус зааланд 200 гаруй түрээслэгч үйл ажиллагагаа явуулж байна. Мөн тус заал нь ТЕДИ төвийн хамгийн ачаалал өндөртэй хэсэг юм.

Тус давхарт хэрэглэгч компьютер болон түүний дагалдах хэрэгсэл, мэдээлэл технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг цаг алдалгүй үзэх, мэдээлэл авах боломж бүрдсэн төв юм. Тус төвд дэлхийн алдартай томоохон фирм, брэндүүдийн албан ёсны худалдааны төлөөлөгчид төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн мэдээлэл техник технологийн бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна.

4 давхарт Борлуулалтын дараах үйлчилгээний төв, Финлянд улсын гар утасны Нокиа фирмийн албан ёсны худалдаа, засварын төв, Мэргэжлийн үнэмлэх сертификат бүхий 30 орчим гар утасны засварчид төвлөрөн үйлчилгээ үзүүлж байна.


Home | Вебийн бүтэц | Холбоо барих | Санал хүсэлт
Ньютел ХХК © 2004-2010 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан