![]() |
|
2010-08-10
Намрын урамшуулал - Дараа төлбөрт ...
2010-08-10
Урамшуулал - www.tedy.mn ...
2010-08-02
Be-ийн залуус M клубд ...
2010-07-02
Цэнэглэгч картын урамшуулал ...
2010-07-02
Шинэ дугаарын урамшуулал ...
|

НьюТел компани нь Мобиком корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улс даяар 950 гаруй мянган хэрэглэгчдэд хүргэдэг "Үйлчилгээний оператор" компани юм.

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.
“НьюТел” компанийн бизнесийн түүх харьцангуй богино ч хэрэглэгчийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хийж бүтээсэн олон шинэлэг ажлаараа Мэдээлэл холбооны салбартаа тэргүүлэгч нь төдийгүй Монгол улсын Үйлчилгээний салбарын хэмжээнд шилдэгүүдийн нэг болоод байгаа билээ.

"НьюТел" компанийн Менежментийн баг нь 11 гишүүнтэй, компанийн гол үнэ цэнэ болсон Хэрэглэгчийн дээдлэл, Багийн ажиллагаа, Мэргэжлийн бүтээлч хандлага, Хариуцлагатай байдлыг буюу байгууллагын 4С -ийг төлөвшүүлж чадсан, компанийн бизнесийн үйл ажиллагааг чадварлаг удирдан зохион байгуулж байгаа эрч хүч дүүрэн баг юм.
2008-10-29 Мэдээлэл Технологийн Худалдаа үйлчилгээний “TEDY” төвд Nokia брэндийн showroom нээгдэж үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Нийт ажилтнуудын 98% нь дээд боловсролтой, 20% нь мэргэжлийн зэрэг цолтой бөгөөд мэргэжлийн болон ур чадварын сургалтын хөтөлбөрт хамрагдсан чадварлаг хамт олон билээ. Нийт ажилтнуудын 28% нь орон нутагт 72% нь Улаанбаатар хотод ажиллаж байна. Ажилтнуудын дундаж нас 28 байгаа нь эрч хүчтэй залуу хамт олон болохыг харуулж байна.
11 сарын 27-ны өдөр Японы CRM холбооноос Монголын “Ньютел” компанийг “CRM Best Practice Awards 2008” (“Оны шилдэг туршлагыг хэрэгжүүлсэн компани”) өргөмжлөл болон тус холбооны ерөнхийлөгч Обошигийн нэрэмжит Гран При шагналыг гардуулсан байна.
Манай байгууллага НьюКом групп болон Мобиком групп компаниуд болон Азийн Бүтээмжийн төв , Үндэсний Бүтээмж хөгжлийн төв, Харилцаа Холбооны салбарын байгууллагууд болон бусад олон олон байгууллагуудынтай байнгын холбоотой ажиллаж байна

