Мягмар, 07 09 2010

НьюТел нь хэрэглэгчийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлийг тодорхойлогч компани байна.

Нүүр хуудас » Мэдээ мэдээлэл » ТА ХАДГАЛСАН ДУГААРУУДАА АЛДАХААРГҮЙ БОЛЛОО
ТА ХАДГАЛСАН ДУГААРУУДАА АЛДАХААРГҮЙ БОЛЛОО
2010-07-20 21:55:52

Таны тэмүүлэл биднийг хөтөлнө гэсэн уриатай Мобиком корпораци хэрэглэгчдээсээ ирсэн хүсэлтийн дагуу MyContacts үйлчилгээг зах зээлд дөнгөж нэвтрүүлээд байна. Та гар утсаа гээчихээд хамаг танилаасаа холбоо тасраад сандарч явна уу? Таны олон жилийн турш цуглуулсан өврийн дэвтэр мэт үнэт эрдэнэ болсон гар утсан дээрх хадгалсан дугаарууд болон бусад тэмдэглэлүүд хаягдана гэдэг үнэхээр харамсалтай. Харин та "Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүй"-н тулд өөрийн утсан дээр хадгалсан бүхий л мэдээллүүдээ хадгалах боломжтой MyContacts үйлчилгээг яг одооноос эхлэн ашиглаарай. Таны утас эвдэрсэн, гэмтсэн, гээгдсэн ер нь юу ч тохиолдсон хадгалсан дугаарууд тань хэзээ ч гээгдэхгүй боллоо. Гар утасныхаа SyncML функцийг ашиглан утасны жагсаалт, календар дээрх тэмдэглэл, гар утсан дээр бичсэн тэмдэглэл зэргийг MyContacts үйлчилгээг ашиглан http://mycontacts.mobicom.mn/ хуудсанд хадгалах боломжтой боллоо. Та эдгээр мэдээллээ гар утаснаасаа болон интернэтээс хүссэн үедээ өөрчлөх, өөрчлөлтийг идэвхжүүлэх боломжтой. Үйлчилгээний үнэ тарифын хувьд та жилд ердөө нэг удаа 2000 төгрөг төлөхөд л хангалттай. Үйлчилгээний ашиглалтын тухайд танд сануулахад та өөрийн сим картад хадгалагдсан утасны дугааруудаа гар утас руугаа заавал хуулах ёстой юм байна. Учир нь MyContacts үйлчилгээ нь таны СИМ картад байгаа мэдээллийг хадгалах боломжгүй бөгөөд зөвхөн гар утсанд хадгалагдсан мэдээллийг хадгална. Та MyContacts үйлчилгээг 15 хоногийн хугацаатай үнэгүй ашиглаж туршиж үзснийхээ дараа үргэлжлүүлэн ашиглахыг хүсвэл үйлчилгээний жилийн хураамжийг төлөх боломжийг Мобиком Корпорациас танд олгож байна.



 

Home | Вебийн бүтэц | Холбоо барих | Санал хүсэлт
Ньютел ХХК © 2004-2010 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан