Баасан, 03 09 2010

НьюТел нь хэрэглэгчийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлийг тодорхойлогч компани байна.

Нүүр хуудас » Мэдээ мэдээлэл » Ньютел компани дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна
Ньютел компани дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна
2010-07-01 21:52:33

Таныг:

- Мэргэжлээрээ өсөх боломж
- Өрсөлдөхүйц цалин хангамж
- Гүйцэтгэлтэй холбосон урамшууллын систем
- Эвсэг чадварлаг ажлын хамт олон хүлээж байна

НьюТел компанийн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Ёсзүйг баримтлан багаар ажиллах чадвартай,
  • Бүтээлч, шинийг санаачлагч хандлагатай
  • Харилцааны өндөр соёлтой
  • Хувийн зохион байгуулалт сайтай,
  • Өөрийгөө хөгжүүлэх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Нээлттэй ажлын байрны тусгай шаардлага:

Маркетингийн мэргэжилтэн:

Боловсрол: Дээд боловсролын баклавар болон түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэжил: Бизнесийн удирдлага, маркетинг зэрэг холбоотой мэргэшлээр төгссөн.
Мэдлэг ур чадвар:

  • Илтгэх өндөр ур чадвартай
  • Дүн шинжилгээ хийх чадвартай
  • E-views эсвэл SPSS судалгааны програм дээр ажиллах чадвартай
  • Төслийн менежмент, эрсдлийн менежментийн талаар мэдлэгтэй
  • Асуудал боловсруулах, шийдвэр гаргах ур чадвартай
  • Тайлан мэдээ боловсруулах, илтгэх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй

Ажлын байрны зорилго: Маркетингийн мэргэжилтэн нь компанийн  бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх талаар маркетингийн төлөвлөгөө боловсруулах, судалгаа  шинжилгээний ажил гүйцэтгэх, борлуулалтын тайланд дүн шинжилгээ хийх болон маркетингийн бусад үүрэг функцүүд болох зар сурталчилгаа, урамшууллын ажилд дэмжлэг үзүүлж Маркетингийн албаны захиралд тайлагнаж ажиллана.

Гол үүрэг:

  • Компанийн маркетингийн бодлого төлөвлөгөөг боловсруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх санал оруулах, хэрэгжүүлэх
  • Судалгаа шинжилгээтэй холбоотой ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн програм хангамж ашиглан гүйцэтгэнэ.
  • Маркетингийн холбогдолтой бүх төрлийн зах зээлийн судалгаа, шинжилгээ гүйцэтгэх
  • Борлуулалтын өсөлт бууралтын судалгаа хийж, дүгнэлт гарган тайлагнах
  • Бусад төрлийн судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх
  • Маркетингийн бусад үүрэг функцүүд болох зар сурталчилгаа, урамшууллын ажилд дэмжлэг үзүүлж ажиллах

БҮРТГҮҮЛЭХ

Ажилд орохыг хүсэгчид дээрхи  ажлын байранд тавигдах  шаардлагуудыг хангасан гэж үзвэл 2010 оны 07-р сарын 01-10-ний  өдрүүдэд www.ntc.mn -ээр онлайнаар бөглөх эсвэл НьюТел компанийн байранд ирж бүртгүүлнэ үү.

 Хаяг:   НьюТел ХХК, Самбуугийн гудамж-46, ТЕДИ  нэг цэгийн үйлчилгээний  төв.

            www.ntc.mnwww.tedy.mn, ad@ntc.mn

Утас: 319166-417

 Жич: Шаардлага хангасан өргөдөл гаргагчидтай  2010.07.15-ны дотор холбоо барьж бичгийн шалгалт авах  болно.

 



 

Home | Вебийн бүтэц | Холбоо барих | Санал хүсэлт
Ньютел ХХК © 2004-2010 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан