Мягмар, 07 09 2010

НьюТел нь хэрэглэгчийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлийг тодорхойлогч компани байна.

Нүүр хуудас » Үйлчилгээний мэдээ » БОЛОМЖ үйлчилгээ
БОЛОМЖ үйлчилгээ
2010-06-17 04:11:10

 Боломжгүй үедээ ашиглах 'БОЛОМЖ'-ууд

"Боломж1-Надруу залга" үйлчилгээ нь Мобикомын урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд дансан дахь нэгжийн үлдэгдэл нь мессэж бичиж хүрэлцэхгүй болсон үед сүлжээндээ 1 хүсэлт илгээх боломжийг олгоно.

Үйлчилгээний үндсэн нөхцөл:

  • Хэрэглэгчийн данс дахь нэгжийн үлдэгдэл мессэж бичихэд хүрэлцэхгүй үед энэ үйлчилгээг ашиглах боломжтой
    • Ве хэрэглэгч бол 14-с нэгжээс бага нэгжтэй байх
    • MobiCard хэрэглэгч бол 19-с бага нэгжтэй байх
  • Хэрэглэгч энэ үйлчилгээг өдөрт 1 л удаа ашиглах боломжтой
  • Надруу залга гэсэн хүсэлтийг зөвхөн Мобикомын дугаарлуу илгээх боломжтой

"Боломж2-Хоногоо мессэж болгох" үйлчилгээ нь Мобикомын урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд дансан дахь нэгжийн үлдэгдэл нь мессэж бичиж хүрэлцэхгүй болсон үед үйлчилгээний хоногоо мессэж болгон ашиглах боломжийг олгоно.

Үйлчилгээний үндсэн нөхцөл:

  • Хэрэглэгчийн дансан дахь нэгжийн үлдэгдэл мессэж бичихэд хүрэлцэхгүй үед энэ үйлчилгээг ашиглах боломжтой
    • Ве хэрэглэгч бол 14-с нэгжээс бага нэгжтэй байх
    • MobiCard хэрэглэгч бол 19-с бага нэгжтэй байх
  • Хэрэглэгч энэ үйлчилгээг өдөрт 1 л удаа ашиглах боломжтой
  • Хоногоо мессэж болгохдоо дараах 2 сонголтоос аль нэгийг ашиглана.
    • 20 хоног = 10 мессэж
    • 6 хоног = 3 мессэж

"Боломж3-Төрсөн өдрийн урамшуулал" нь Мобикомын урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд төрсөн өдрөөр нь тухайн хэрэглэгчийн сонгосон хэрэглээг урамшуулал болгон олгоно.

Үйлчилгээний үндсэн нөхцөл:

  • Төрсөн сар өдрөө урьдчилан бүртгүүлсэн хэрэглэгчид энэ урамшууллыг авна.
  • Урамшуулал нь 2 төрлийн сонголттой байна.
    • Сүлжээндээ 30 минут ярих эрх + МСА үйлчилгээний 30 хоногийн эрх
    • Сүлжээндээ 30 мессэж бичих эрх +Hitone үйлчилгээний 30 хоногийн эрх
  • Хэрэв хэрэглэгч сонголтоо илгээж амжаагүй бол 30 минутын ярианы эрх автоматаар идэвхжинэ.

 

ТАНЫ ТЭМҮҮЛЭЛ БИДНИЙГ ХӨТӨЛНӨ.



 

Home | Вебийн бүтэц | Холбоо барих | Санал хүсэлт
Ньютел ХХК © 2004-2010 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан