Мягмар, 07 09 2010

НьюТел нь хэрэглэгчийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлийг тодорхойлогч компани байна.

Нүүр хуудас » Үйлчилгээний мэдээ » “Моби Таавар-2010”
“Моби Таавар-2010”
2010-06-10 23:17:04

"Моби Таавар-2010" хөлбөмбөгийн тааврын уралдаан

Дэлхий даяараа спортоор амьсгалж байгаа энэ өдрүүдэд МобиКом Корпорациас нийт хэрэглэгчдэдээ зориулан аз хийморь, мэдлэгээ сорих Моби Таавар-2010 уралдааны зарлалаа. 4 жилд ганц удаа зохиогдох Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлбөмбөгийн гал улаан фанат МобиКомын хэрэглэгч та бүхэн Моби-Таавар 2010 хөлбөмбөгийн тааврын уралдаанд оролцож, өөрсдийгөө сориорой. Моби-Таавар 2010 тааврын уралдааны нөхцөл хамгийн энгийн. Тэмцээнд оролцохын тулд "on" гэсэн мессэжийг 399 дугаарт илгээж бүртгүүлэх ёстой бөгөөд танд ирсэн зааврын дагуу тоглолт бүрийн үр дүнг таахад л хангалттай.

Жишээ нь, 6-р сарын 11-ны нээлтийн тоглолт Өмнөд Африк - Мексикийн багуудын тоглолтын үр дүнг таана уу. Хариулт:
1 гэсэн тоо Өмнөд Африк
2 гэсэн тоо Мексик
3 гэсэн тоо Тэнцэнэ гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд та өөрийн таавраа 1, 2, 3 нь аль нэгийг сонгон 399 дугаарт илгээх юм. Нэг удаагийн мессэж илгээх тариф буюу нэг тоглолтын үр дүнг таахад 30 нэгж /сүлжээн дэх мессэж тариф нэмэгдэнэ/.

Тэмцээн 6/11-7/11 хүртэл бүтэн сарын турш явагдах бөгөөд хөлбөмбөгийн дэлхийн аваргын бүх тоглолтыг үр дүн таах боломжтой ба тоглолтын үр дүнг амжилттай таах бүртээ 1 оноо цуглуулна. 399 дугаарт бүртгүүлсэн нийт хэрэглэгчдэд тоглолт болох өдөр бүрийн 09 цагаас тоглолтын тааврын мессэж таньд ирэх болно.

Тэмцээний турш хамгийн өндөр оноо авсан хэрэглэгчдийг cупер шагнал хүлээж байна.

  • 1-р байр: 1 сая төгрөг
  • 2-5 байр: 500,000 төгрөг
  • 6-100 байр: 10,000 нэгж

Үүнээс гадна хэсгийн тоглолтын тойрог бүрт хамгийн өндөр оноотой 11 хэрэглэгчид тус бүр 100,000 нэгжийн эзэн болно. Өөрөөр хэлбэл та нийлбэр оноо цуглуулахаас гадна хэсгийн 3 тойргийн тоглолт бүрт таавартаа амжилттай оролцож шилдэг оролцогч болж шагнал хүртэх боломжтой.
Тааврын турш авсан өөрийнхөө оноог
http://www.mobicom.mn сайтаас эсвэл 399 дугаарт "Onoo" гэсэн мессэж илгээснээр хэдэн оноотой, хэддүгээр байранд байгаагаа шалгаарай.





 

Home | Вебийн бүтэц | Холбоо барих | Санал хүсэлт
Ньютел ХХК © 2004-2010 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан