![]() |
|
2010-08-10
Намрын урамшуулал - Дараа төлбөрт ...
2010-08-10
Урамшуулал - www.tedy.mn ...
2010-08-02
Be-ийн залуус M клубд ...
2010-07-02
Цэнэглэгч картын урамшуулал ...
2010-07-02
Шинэ дугаарын урамшуулал ...
|
Сургалт 2010 оны 4-р сарын 15-ны өдөр эхэлнэ.
"ГАР УТАС ЗАСВАР"-ЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Мобиком Корпорацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч Ньютел Компанийн дэргэдэх "Гар утас засвар"-ын сургалтын төв нь 2007 оны 11 сард байгуулагдсан бөгөөд байгуулагдснаасаа хойш нийт 15 элсэлтээр 170 гаруй хүнийг амжилттай төгсгөсөн байна. Сургалтын төвийн үйл ажиллагааны зорилго нь мэргэжлийн чадварлаг гар утас засварчин бэлтгэж, хэрэглэгдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөө орон нутагт гэрээт засварчдын сүлжээ үүсгэн хүрээгээ тэлэх юм.
СУРГАЛТЫН ТӨВИЙН ДАВУУ ТАЛ
- Сургалтын тохь, тухтай, материаллаг баазыг бүрдүүлсэн орчинд
- Мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлага туршлагатай багш нараас
- "Гар утасанд үүсэх гэмтлийг илрүүлэх, засварлах, гэмтэл засварлахад шаардлагатай багаж төхөөрөмжийг ашиглах ур чадвар"-ыг онол болон дадлага дээр бүрэн эзэмшинэ.
- Улсаас зөвшөөрөгдсөн албан ёсны мэргэжлийн үнэмлэх, сертификаттай болох
- Ажлын байран дээр дадлага хийх боломжтой /Теди төвийн 4 давхрын засварын хэсэгт/
- Орон нутгаас ирж амжилттай төгсөгчдийг орон нутаг дахь Мобикомын салбаруудад Гар утас засварын үйлчилгээг эрхлэх боломж, ажлын байраар хангах
ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР
- Гар утасны бүтэц, зохион байгуулалтын талаарх онолын бүрэн мэдлэг
- Гар утсанд гарч байгаа гэмтэл, доголдолтой ажиллагааг оношлох, илрүүлэх
- Гар утасны программын гэмтлийг засварлах
- Гар утасны механик гэмтлийг засварлах
- Оношлогоо, засвар хийхэд шаардагдах багаж төхөөрөмжийн ашиглаж, ажиллуулж сурах зэрэг ур чадварыг эзэмшинэ.
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
Сургалтын үргэлжлэх хугацаа 1 сар, 7 хоногийн 6 өдөр.
Сургалт өглөө, орой 2 ээлжээр зохион байгуулагдах тул та өөрийн цаг завыг зохицуулан суралцах боломжтой.
СУРГАЛТЫН ТӨВИЙН БАЙРШИЛ
Теди төвийн нэг цэгийн үйлчилгээний төвийн 3-р давхар, "Гар утас засвар"-ын сургалтын төв
Сургалтын төлбөр: 250,000₮
Холбоо барих утас: 9905-2144. 319166 - 416 /дотуур/
Ньютел ХХК танд мэргэжил эзэмшин, өөрийн гэсэн ажлын байртай болж бизнес эрхлэх боломжийг олгож байна. Та яарагтун!

