![]() |
|
2010-08-10
Намрын урамшуулал - Дараа төлбөрт ...
2010-08-10
Урамшуулал - www.tedy.mn ...
2010-08-02
Be-ийн залуус M клубд ...
2010-07-02
Цэнэглэгч картын урамшуулал ...
2010-07-02
Шинэ дугаарын урамшуулал ...
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим өөрийн нэрэмжит ENTREPRENEUR-2009 шагнал гардуулах ёслолын ажиллагаа 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдлаа.Тус шагнал нь тухайн ондоо идэвхи санаачлагатай ажиллан шинэ техник технологи нэвтрүүлж шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн экспортыг нэмэгдүүлсэн, ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан тодруулах зорилготой.
Тухайн оны Онцлох 10 аж ахуйн нэгж, Шилдэг бизнес эрхлэгчийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн үндсэн дээр шалгаруулдаг бөгөөд энэ жил хямралтай холбогдуулан зарим нэг тодорхой номинациудыг нэмж шалгаруулалтыг явуулсан байна. ENTREPRENEUR-2009 шалгаруулалтаас Харилцаа холбооны салбарт шинжлэх ухааны тэргүүлэх технологи, чанар, бүтээмжийн менежментийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд хандсан үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэн үр бүтээлтэй ажиллаж байгааг өндрөөр үнэлэн "Ньютел" ХХК-ийг 2009 оны "ШИНЖЛЭХ УХААН, БИЗНЕСИЙГ АМЖИЛТТАЙ ХОЛБОГЧ ЭНТЕРПРЕНЕР"-оор шалгаруулан "Хүрэл Меркури", Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.


