Лхагва, 10 03 2010

НьюТел нь хэрэглэгчийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлийг тодорхойлогч компани байна.

   Эрхэм хэрэглэгч та НьюТел Компанийн албан ёсны вэбсайтад тавтай морилно уу. Та вэбсайтаас компанийн танилцуулга, үйлчилгээ түүнтэй холбоотой бусад мэдээллийг өдөр тутам хүлээн авах боломжтой.
Гар утас засварын мэргэжил олгох ээлжит сургалт удахгүй

Мобиком Корпорацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч Ньютел Компанийн дэргэдэх "Гар утас засвар"-ын сургалтын төв нь 2007 оны 11 сард байгуулагдсан бөгөөд байгуулагдснаасаа хойш нийт 15 элсэлтээр 170 гаруй хүнийг амжилттай төгсгөсөн байна. Сургалтын төвийн үйл ажиллагааны зорилго нь мэргэжлийн чадварлаг гар утас засварчин бэлтгэж, хэрэглэгдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөө орон нутагт гэрээт засварчдын сүлжээ үүсгэн хүрээгээ тэлэх юм.


ENTREPRENEUR–2009 ОНЦЛОХ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД

ENTREPRENEUR-2009 шалгаруулалтаас Харилцаа холбооны салбарт шинжлэх ухааны тэргүүлэх технологи, чанар, бүтээмжийн менежментийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд хандсан үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэн үр бүтээлтэй ажиллаж байгааг өндрөөр үнэлэн "Ньютел" ХХК-ийг 2009 оны "ШИНЖЛЭХ УХААН, БИЗНЕСИЙГ АМЖИЛТТАЙ ХОЛБОГЧ ЭНТЕРПРЕНЕР"-оор шалгаруулан "Хүрэл Меркури", Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.



Home | Вебийн бүтэц | Холбоо барих | Санал хүсэлт
Ньютел ХХК © 2004-2010 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан